Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль “Байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын менежмент”-ийн магистрын хөтөлбөртөө элсэлт авч байна. Бүх хичээл нь англи хэл дээр явагддаг тус хөтөлбөр нь төгсөгчnддөө байгалийн нөөц, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн бизнес, менежментийн мэдлэг, ур чадварыг олгох зорилготой. Сургалтын агуулга нь ХБНГУ-ын Фрайбергийн их сургуульд хэрэгжиж буй хөтөлбөрт суурилсан бөгөөд тус хөтөлбөрт Монгол орны төдийгүй олон улсын чиг хандлагын талаарх геологи, экологи, уул уурхайн инженерчлэл, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн хичээлүүд багтсан.

Мөн нарийн мэргэжлийн хичээлүүдийг ХБНГУ-ын Фрайберг, Аахен, Котбусын их сургуулийн шилдэг профессор, багш нар заана. Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны мэргэжлээр төгсөгчид, инженерүүд та бүхнийг урьж байна. Элсэлтийн бүртгэл  2017 оны 12 дугаар сарын 31-ныг хүртэл явагдана.

Хөтөлбөртэй холбоотой дэлгэрэнгүй мэдээллийг ЭНД дарж авна уу.