Монгол-Германы Хамтарсан Ашигт Малтмал, Технологийн Их Сургууль (МГТИС) жил бүр “Үйлдвэрлэлийн өдөрлөг” зохион байгуулдаг. Тус өдөрлөг нь Германы Олон Улсын Хамтын Ажиллагааны Нийгэмлэгийн (GIZ) дэмжлэгтэйгээр МГТИС-иас зохион байгуулж байгаа бөгөөд уул уурхай болон бусад үйлдвэрлэлийн салбарт үйл ажиллагаа явуулж буй компани, байгууллагууд, тус сургуулийн багш оюутнууд, эцэг эхийн төлөөллийг нэгэн дор уулзуулах, мэдээлэл солилцох, мэргэжлийн сүлжээг бий болгох, бэхжүүлэх, хамтын ажиллагаагаа дээшлүүлэхийг зорилготой. Мөн оюутнуудад оролцогч компани байгууллагуудын үйл ажиллагаа, тэдний дадлага хийлгэх болон ажилд авах журмыг танилцуулах, компани байгууллагын зүгээс бодит асуудал дээр үндэслэгдсэн төгсөлтийн ажлын сэдэв өгөх, өгөгдөл ба удирдагчаар хангах ажлыг бүрдүүлэх зорилготой юм.
Өдөрлөг дараах хэсгүүдээс бүрдэнэ: 

  1.  МГТИС ба оролцогч компани байгууллагуудын дадлага хийлгэх журам,өнгөрсөн хичээлийн жилийн дадлагын үр дүнгийн танилцуулга
  2. Оролцогч байгууллага компаниас төгсөлтийн ажлын сэдэв өгөх, удирдагч болон төгссөний дараа ажлын байраар хангах боломжийн талаарх ярилцлага

МГТИС хотхон руу нэгдсэн журмаар автобусаар хүргэнэ. Xөтөлбөрийг хавсралтаас харна уу. 
 
Огноо: 2017 оны 11 дүгээр сарын 18 
Эхлэх: 10:30 
Дуусах: 16:40