Өнөөдөр Уул уурхай, хүнд үйлдвэрийн сайд Д.Сумъяабазар тэргүүтэй албаны хүмүүс Монгол-Германы ашигт малтмал, технологийн их сургуулийн хотхонд зочиллоо. 

МГТИС-ийн захирал Н.Дорждэрэм, дэд захирал Б.Батцэнгэл нар зочдыг хүлээн авч сургуулийнхаа үйл ажиллагааг танилцуулж, агаарын бохирдлын эсрэг хийж буй GLEAR -Гэр хорооллын айлуудын цэвэр агаар буюу жижиг галлах системд тоосны шүүлтүүр хийх төслийн талаар мэдээлэл өгсөн юм.

Албаны хүмүүсийн бүрэлдэхүүнд Нийслэлийн Засаг даргын Ногоон хөгжил, агаарын бохирдлын асуудал хариуцсан орлогч Ж.Батбаясгалан, Нийслэлийн ИТХ-ын дарга С.Амарсайхан, Налайх дүүргийн засаг дарга Ч.Раднаабазар нар байлаа.