МГТИС-аас жил бүр зохион байгуулдаг ”Мэргэжил миний ирээдүй” сэдэвт уг уулзалтын хүрээнд энэ удаа Дархан -Уул аймгийн Оюуны ирээдүй цогцолбор сургууль , Дархан -Уул аймгийн Жигүүр цогцолбор сургууль, Орхон аймгийн Эрдэнэт xотын 8-р сургууль,Булган аймгийн 1-р сургууль болон Эрдмийн Өргөө цогцолбор сургууль, Хөвсгөл аймгийн Эрдмийн далай цогцолбор сургууль болон Дэлгэрмөрөн сургуулийн ахлах ангийн 1300 орчим сурагчидтай уулзаж тэдэнтэй сургуулиа хэрхэн сонгох, гадаад, дотоодын ямар их дээд сургуулиудад боловсрол эзэмших боломжтой эсэх талаар ярилцав. Мөн сурагчдад МГТИС-ийн сургалтын хөтөлбөр болон суралцах орчныг танилцуулахын зэрэгцээ дэлхийд үнэлэгдэх инженерийн боловсролыг эх орондоо эзэмших боломж нээгдсэн талаар мэдээлэл өгсөн юм.