Жил бүрийн10-р сарын 3-ны өдөр ХБНГУ, “Баруун, Зүүн Герман нэгдсэн баяр”-ын өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай. Энэхүү баярыг тохиолдуулан МГТИС-н багш оюутнууд “ХБНГУ-ийн Майнц хотоор аялцгаая” өдөрлөгийг сургуулийнхаа хотхонд тэмдэглэн өнгөрүүллээ.

Өдөрлөгийн үеэр xэл заах арга зүйн төвийн захирал Жон Никсон герман хэл сурч буй оюутан залууст видео мэндчилгээ дэвшүүлж Майнц хотын түүх, соёлын тухай танилцуулга хийсэн юм. Мөн энэ үеэр Герман орны тухай хэн сайн мэдэх вэ? сэдэвт сонирхолтой асуултуудад амжилттай хариулсан багш оюутнуудыг шалгаруулж бяцхан гарын бэлэг гардуулсан. Мөн герман хэл сурч буй шинэхэн оюутнууд маань "Glueck auf, auf der Steiger kommt" дууг хоороор дуулж толилуулсан юм.
Өдөрлөгийн бас нэгэн сонирхолтой хэсэг нь Герман орныг тодотгодог хоол хүнснүүд болох амтат бялуу, нарийн боов, ходоод баярлуулам амтлаг сайхан хоол хүнсний талаар мэдээлэл авангаа амтархан зооглосон юм.