Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулиас жил бүр уламжлал болгон явуулдаг Багш нарын IV бага хурал энэ удаа Хөвсгөл аймагт зохион байгуулагдана. Хурлын гол зорилго нь ЕБС болон инженер технологийн чиглэлийн их дээд сургуулиудын багш нар харилцан туршлага солилцох, их дээд болон дунд сургуулиудад хэрэгжиж буй сургалтын шинэ арга зүйн талаар хэлэлцэхэд оршино. Хурал “СУРГАЛТЫН СҮҮЛИЙН ҮЕИЙН ЧИГ ХАНДЛАГА” сэдвийн дор явагдах бөгөөд ерөнхий илтгэл, хэлэлцүүлэг бүхий салбар хуралдаан гэсэн хоёр хэсгээс бүрдэнэ.  Хуралд илтгэл тавих хүсэлтийг info@gmit.edu.mn хаягаар хүлээн авах ба илтгэлийн хураангуйг бэлтгэх загвар-ын дагуу ирүүлнэ. Илтгэлүүдээс ерөнхий илтгэлийн хэсэгт нэгийг, салбар хуралдаанд бусад илтгэлүүдийг сонгон шалгаруулж авна. Бүртгэл 2017 оны 10 дугаар сарын 10-ны дуустал явагдана.

Бүртгэлийн хуудас татаж авах

Илтгэлийн хураангуйг бэлтгэх загварыг татаж авах

ДЭЛГЭРЭНГҮЙ МЭДЭЭЛЭЛ

  • Хэзээ: 2017.10.21 // 09:00-16:30
  • Хаана: Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургуулийн байранд
  • Хамрах хүрээ: ЕБС-ийн байгалийн ухааны багш нар, гадаад хэлний багш нар
  • Бүртгэлийн хураамж: 5000 төгрөг

Хураамж тушаах заавар:

  1. Хүлээн авагч байгууллагын /дансны /нэр : Монгол-Германы ХАМТИСургууль
  2. Хүлээн авагч банк: Төрийн сан
  3. Дансны дугаар: 100900015044
  4. Гүйлгээний утга – Регистрийн дугаар, Овог нэр

Танд илтгэл тавихтай холбоотой асуулт байвал доорх хаягаар холбогдоно уу. Утас: 70232090, 70232089, 88088443
Жич: Бага хуралд орон нутгаас оролцож буй оролцогчдын өдрийн хоол, цайны завсарлагыг зохион байгуулагчид хариуцна. Бусад зардлыг өөрсдөө хариуцахыг анхаарна уу. (Үүнд: байрлах байр, ирэх буцах унааны зардал, өглөө оройн хоол гэх мэт)

Зохион байгуулагч: Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль, Хөвсгөл аймгийн “Эрдмийн далай” цогцолбор сургууль