2017 оны 9-р сарын 22-нд МГТИС, ХБНГУ-ын Мартин Лютерын нэрэмжит Халле-Виттенбергийн их сургуультай (МЛИС) байгуулсан хамтын ажиллагааны санамж бичигт тус сургуулийн ректор Н.Дорждэрэм гарын үсэг зурж, МЛИС-ийн Гадаад харилцааны албаны дарга Др. М.Хусснерт гардуулан өглөө. 
2014 онд Берлинд болсон анхны хөтөлбөр боловсруулах уулзалтанд МЛИС-ийн профессор оролцож байснаас гадна 2016 онд МЛИС-ийн проректор М.Брон тэргүүтэй төлөөлөгчид МГТИС-д айлчилж байсан. Санамж бичигт гарын үсэг зурах үеэр 2 тал зайны сургалтыг хөгжүүлэхэд мэдээллийн технологийн чиглэлээр болон ахисан түвшний сургалтын хөтөлбөр боловсруулж, хэрэгжүүлэхэд хамтран ажиллах боломжийн талаар санал солилцлоо.