ХБНГУ-ын Кемнитцийн Их Сургуулийн банк, санхүүгийн профессор Ф.Тиессэн, Др. Т.Маурер нар 2017 оны 8-р сарын 28-аас 9-р сарын 3-нд МГТИС-д айлчилж байна. Энэ хугацаанд Монгол банк болон ХААИС-тай хамтран сургалтууд явуулахаар төлөвлөсний дагуу 2017 оны 8-р сарын 29-нд Монгол Банктай хамтран зохион байгуулсан “Санхүүгийн байгууллагын хувьд зэрэглэл, оноо тооцох” сургалтанд Монгол банк, ХХБ, Голомт банк, Улаанбаатар хотын банк, Тэнгэр даатгал, Монгол даатгал, Капитрон банк, Хас банк, Капитал банк болон МГТИС, МУИС-ийн 20 гаруй ажилтан, багш судлаачид оролцлоо.