Огноо: 2017 оны 07 дугаар сарын 24

Сонгон шалгаруулалтын дугаар: МГТИС 2017-02

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/ нь 2013 онд үүсэн байгуулагдсан төрийн өмчит хуулийн этгээд бөгөөд нийслэлийн Налайх дүүргийн II хорооны нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг. Тус сургууль нь эрх бүхий оролцогчдыг өөрийн цайны газрыг түрээслэн ажиллуулах сонгон шалгаруулалтад оролцохыг урьж байна.

Сонгон шалгаруулалтад оролцогч нь дараах бичиг баримтыг бүрдүүлсэн байна. Үүнд:

  1. Хуулийн этгээдийн улсын бүртгэлийн гэрчилгээний хуулбар;
  2. Цайны газар ажиллуулах тусгай зөвшөөрлийн хуулбар;
  3. Ажлын туршлагын талаарх товч танилцуулга. Үүнд, сүүлийн хоёр жилд цайны газрын чиглэлээр тасралтгүй үйл ажиллагаа явуулсан байх ба хэрэв бусад газарт цайны газрын үйлчилгээ үзүүлж байсан бол энэ тухай товч мэдээлэл, байгуулсан гэрээний хуулбар, гэрээ болон уг ажлыг цуцaлж байсан эсэх, хэрэв цуцалсан бол түүний шалтгааныг тайлбарласан байвал зохино;
  4. Түрээсийн төлбөр төлөх санхүүгийн чадавхиа нотолсон баримт;
  5. Цайны газрын үйл ажиллагааг эрхлэгчийн ажиллах хүчний тодорхойлолт, тогоочийн мэргэжлийн үнэмлэхний хуулбар;
  6. Хоолны цэс болон бусад үзүүлэх боломжтой үйлчилгээний талаарх танилцуулга, үнийн санал /Үлгэрчилсэн цэс байдлаар/;
  7. Цайны газрыг түрээслэх нэг метр квадрат талбайн түрээсийн үнийн саналыг ирүүлэх /Сургуулийн санал болгож буй түрээсийн үнийн доод дүн 2600 төгрөг/.

Та бүхэн холбогдох бичиг баримтаа битүүмжилсэн хэлбэрээр 2017 оны 08 дугаар сарын 7-ны өдөр нийслэлийн Налайх дүүрэг, II хороонд байрлах МГТИС-ийн 106 тоотод ирүүлнэ үү.

Зөвхөн шалгарсан оролцогчид хариу мэдэгдэнэ. Сонгон шалгаруулалттай холбоотой мэдээллийг 88119039 утсаар авна уу.