Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль /МГТИС/-ийн 2017-2018 оны элсэлтийн шалгалт 2017 оны 05 дугаар сарын 20-нд Монгол улсын 11 аймагт, 2017 оны 6 дугаар сарын 23-нд Улаанбаатар хотод тус тус зохион байгуулагдаж амжилттай элсэгчдийнхээ дүнг зарласан.

Эдгээр шалгалтуудад хамрагдаж амжаагүй олон элсэгчид, тэдний эцэг эхчүүдээс бидэнд хүсэлт ирж байгаа тул МГТИС-д элсэхийг хүсэж буй хүүхэд залуустаа дахин нэг боломж олгох үүднээс тус сургуулийн Элсэлтийн комисс 2017 оны 8 дугаар сарын 18-ны Баасан гарагт сургуулийнхаа хотхонд “НАМРЫН ЭЛСЭЛТ” зохион байгуулахаар шийдвэрлэлээ.

Бүртгэл 2017 оны 8 дугаар сарын 17-ны 18:00 цаг хүртэл явагдах тул амжиж бүртгүүлнэ үү.

МГТИС-ийн Элсэлтийн шалгалт нь:

  • Байгалийн ухааны нэгдсэн /математик, физик, хими/ хичээлүүдийн болон
  • Англи хэлний хичээлээр явагдана.

Бакалаврын хөтөлбөр англи хэлээр явагддаг учраас англи хэлний мэдлэгийн төвшин сайн байхыг шаарддаг юм. Дээрх шалгалтанд орохын тулд та:

  • ЭЕШ-аар математик, хими, физик, англи хэлний хичээлүүдийн хоёрт нь 500-аас дээш оноо авсан байх
  • Энэ жилд ЕБС төгсөгчид Элсэлтийн ерөнхий шалгалтанд бүртгүүлсэн байх шаардлагатай бөгөөд МГТИС-ийн элсэлтийн шалгалтыг амжилттай өгсөн элсэгч тус сургуулийн инженерийн бэлтгэл хөтөлбөр болон бакалаврын хөтөлбөрт суралцах боломжтой болно.

Элсэгч танд шаардлагатай бол МГТИС-ийн элсэлтийн шалгалтын жишиг материалыг холбоосоор татаж авах боломжтой.

МГТИС-ийн элсэлтийн шалгалтын жишиг даалгавар


Бүртгэлийн хугацаа

2017 оны 07 дугаар сарын 18-аас эхлэн 2017 оны 08 дугаар сарын 17-ны өдрийн 18.00 цаг хүртэл.

Бүртгэл

Хураамж тушаах заавар

  • Хүлээн авагч байгууллагын /дансны /нэр : Монгол-Германы ХАМТИСургууль
  • Хүлээн авагч банк :Төрийн сан
  • Дансны дугаар 100900015044
  • Мөнгөн дүн – 5,000
  • Гүйлгээний утга – Регистрийн дугаар, Овог нэр
  • Тусламж авах утас
  • 70232086, 70232087, 70232090, 70009973

МГТИС-ийн элсэлтийн шалгалт 2017 оны 08-р сарын 18-ны өдөр Налайх дүүрэг МГТИС-ийн хотхонд зохион байгуулагдах болно.

Ирээдүйн инженерийг олон улсын төвшинд эх орондоо бэлтгэх МГТИС-д элсэн суралцах боломж Таны өмнө нээлттэй байна.