МГТИС нь 2017-2018 оны хичээлийн жилээс эхэлж буй "Байгалийн нөөц хүрээлэн буй орчны олон улсын менежмент"-ийн магистрын хөтөлбөрийнхөө талаар "Мэдээллийн уулзалт" арга хэмжээ зохион байгуулахаар төлөвлөөд байна.

Бидэнтэй хамтран ажиллаж, ажилтнуудаа тус хөтөлбөрөөр суралцуулах хүсэлтэй аж үйлдвэрийн түнш компаниуд болон МГТИС-тай түншлэхийг хүссэн компаний төлөөлөл мөн байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны эрдэмтэд, инженерүүд та бүхнийг.  "Мэдээллийн уулзалт" арга хэмжээнд хүрэлцэн ирэхийг урьж байна.

Уулзалт 2017-07-05-ны 19:00-21:00 цагт UBH центрийн 15 давхрын 1504 тоотод болно. Оролцогчдыг 2017-07-05-ны 10:00 цаг хүртэл бүртгэнэ.
Та бүхэн энэхүү уулзалтад оролцохыг хүсвэл imre@gmit.edu.mn хаягаар бүртгүүлнэ үү.