ХБНГУ-ын Германы эрдмийн солилцооны алба /ГЭСА/-наас Монгол-Германы ашигт малтмал технологийн их сургуулийн 20 оюутанд олгох амьжиргааны зардлын тэтгэмжтэй тэтгэлгийн сонгон шалгаруулалт үргэлжилж байна. 
Энэхүү тэтгэлэгт МГТИС-ийн Бакалаврын хөтөлбөрт одоо суралцаж буй оюутнууд болон 2017-2018 оны хичээлийн жилд шинээр бакалаврын хөтөлбөрт элсэгчид хамрагдах боломжтой.

Тус тэтгэлгийн онцлог нь сургалтын төлбөрт зориулж €2500  /евро/, амьжиргааны
зардлын дэмжлэг болгон сар бүр 200 еврог 12 сарын турш оюутанд олгох юм.     

Сонгон шалгаруулах комисс нь МГТИС, ХБНГУ-ийн Фрайбергийн Техникийн Их Сургууль, Германы эрдмийн солилцооны албаны төлөөлөгчдөөс бүрдэх бөгөөд тэтгэлэг горилогчдын материалтай танилцаад шалгарсан оюутнуудыг ярилцлагад урина.
Сонгон шалгаруулалтыг одоо бакалаврын хөтөлбөрт суралцаж буй оюутнууд болон шинээр бакалаврын хөтөлбөрт элсэгчид гэсэн хоёр ангилалд  хуваан зохион байгуулна. 
МГТИС-ийн элсэлтийн шалгалтаар бакалаврын хөтөлбөрт тэнцсэн оюутнууд болон инженерийн бэлтгэл ангид одоо суралцаж буй оюутнууд   2017 оны 6-р сарын 28-ны 12 цаг  хүртэл тэтгэлэгт хөтөлбөрт материалаа ирүүлэх боломжтой бөгөөд 2017 оны 7 сарын 4, 5 өдрүүдэд ярилцлага явагдана.
Тэтгэлгийн сонгон шалгаруулалт оролцохыг хүсэгчид 2017 оны 06 дугаар сарын 28-ны  12 цагаас өмнө  МГТИС-ийн сургалтын албанд англи хэл дээр бичсэн CV болон a letter of motivation гэсэн хоёр материалыг бэлтгэн scholarships@gmit.edu.mn хаягаар илгээнэ. 
Дэлгэрэнгүй мэдээлэл, зөвлөгөөг авахыг хүсвэл gantulga@gmit.edu.mn эсвэл 99092319 тоот утсаар холбогдоно уу.