Түгээмэл асуултуудын хариулт

 

Түгээмэл асуултуудын хариулт

  1. МГТИС нь төрийн эсвэл хувийн өмчийн сургууль уу?
    МГТИС нь Монгол Улсын Боловсрол, шинжлэх ухааны яамны харьяа төрийн өмчийн сургууль бөгөөд сургуулийн үйл ажиллагааг удирдан зохион байгуулахад Германы их дээд сургууль, бусад байгуулагууд хамтран ажиллаж байна.
     
  2. ЭЕШ-аас гадна элсэлтийн нэмэлт шалгалт авах уу?
    Тийм ээ, энд шалгана уу.
     
  3. МГТИС-д элсэх шалгуур нь юу вэ?
    Тийм ээ, энд шалгана уу.
     
  4. Сургалтын төлбөрийн хэмжээ?
    Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлбөр 3,5 сая төгрөг, бакалаврын үндсэн хөтөлбөрийн сургалтын төлбөр жилийн 7,0 сая төгрөг байна.
     
  5. Тэтгэлэг өгөх үү? Сургалтын төлбөрийн хөнгөлөлт байх уу?
    Сургуульд бүртгүүлэхдээ сургалтын төлбөрөөс чөлөөлөгдөх өргөдлөө хамт өгнө. Тодорхой үзүүлэлтүүдийг харгалзан нэг жилийн хугацаатай сургалтын төлбөрөөс чөлөөлнө.Сурлагын амжилт, бусад нөхцөлийг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах оюутнуудыг жил бүр шинэчлэн тодорхойлно.
     
  6. Сургалтын төлбөрөөс чөлөөлөх нөхцөл, шалгуур нь юу вэ?
    Элсэлтийн оноо болон сурлагын амжилтаараа тухайн жилийн оюутнуудын эхний 10 хувьд багтсан оюутанд онцгой, дараагийн 10 хувьд багтсан оюутанд тодорхой хөнгөлөлт үзүүлнэ. Мөн нийгмийн байдлаасаа хамааран сургалтын төлбөрөөс чөлөөгдөх, сургалтын төлбөрийн зээл авах эрхтэй оюутнууд холбогдох журмын дагуу эдгээр хөнгөлөлтийг эдэлнэ.
     
  7. Бүртгүүлэхдээ би англи эсвэл герман хэлний мэдлэгтэй байх шаардлагатай юу?
    Англи хэлний мэдлэг шаардлагатай, элсэлтийн нэмэлт шалгалтын англи хэлний оноо чухал. Дээрээс харна уу.
     
  8. Инженерийн бэлтгэл хөтөлбөрийг дүүргэсний дараа МГТИС-д шууд элсэх үү?
    Нэг жилийн Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн эцэст тавигдах шаардлагыг хангасан (Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн төгсөлтийн шалгалт болон суралцах чадварын TestAS тестийг амжилттай өгсөн) бүх оюутныг МГТДС-ийн Бакалаврын хөтөлбөрт элсүүлнэ.
     
  9. Инженерийн бэлтгэл хөтөлбөрийг дүүргэсэн ч тавигдах шаардлагыг хангаагүйн улмаас бакалаврын хөтөлбөрт элсэж чадаагүй бол яах вэ?
    Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн кредит цагийг Монгол Улсын бусад их дээд сургуулиудад хүлээн зөвшөөрөх тул тэдгээр сургуульд хүсэлт гаргаж элсэх боломжтой.
     
  10. Инженерийн бэлтгэл хөтөлбөрийг дүүргээгүй ч бакалаврын хөтөлбөрт элсэн орох боломжтой юу?
    Инженерийн бэлтгэл хөтөлбөрийг дүүргээгүй ч техникийн мэргэжлээр 2-оос доошгүй семестр өндөр амжилттай суралцаж, бакалаврын хөтөлбөрт элсэх хоёр шалгалтыг (Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн төгсөлтийн шалгалт болон суралцах чадварын TestAS тест) амжилттай өгсөн тохиолдолд элсэх боломжтой.
     
  11. Оюутны дотуур байр бий юу?
    Сургууль өөрийн дотуур байртай, 2014 оны намар ашиглалтанд орсон.
     
  12. Сургуулийн хотхон байрладаг Налайх дүүрэг рүү тусгай тээвэр гаргах уу?
    Улаанбаатар - Налайх чиглэлд тус шугамын автобус байнга явдаг.
     
  13. Сургалтын нэг хэсэг Германд болох уу?
    Амжилттай суралцаж байгаа, герман хэлний мэдлэгтэй 3-4 дүгээр дамжааны тодорхой тооны оюутнуудыг 1-2 семестрийн хугацаатай Германы их сургуулиудад оюутан солилцооны шугамаар суралцуулах ба Германы байгууллагуудад үйлдвэрлэлийн дадлага хийлгэнэ. Мөн Германы хамтын ажиллагаатай их сургуулиудад богино хугацааны зуны сургалтанд хамрагдах боломжтой.
     
  14. Магистрын хөтөлбөр байгаа юу?
    Магистрийн болон докторын хөтөлбөрийг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна.
     
  15. Хэрэв Монголын бусад ижил төстэй их, дээд сургуульд 1-2 жил суралцсан оюутан МГТИС-т шилжин суралцахыг хүсвэл дүйцүүлэн шилжих боломжтой юу? Эсвэл бакалаврын бэлтгэл хөтөлбөрөөс эхлэх үү?
    Тухайн түвшинд тавих шаардлага бүхий шалтгалтанд тэнцсэн тохиолдолд шилжин сурах боломжтой. Үүнтэй холбоотой зохицуулалт бүхий дүрмийг боловсруулж байгаа бөгөөд 2014 оны зунаас мэдээллийг хүлээн авна уу. Дэлгэрэнгүй мэдээллийг
     
  16. Оюутны байранд гэр бүлээрээ амьдрах боломжтой юу?
    Одоогийн байдлаар боломжгүй.
     
  17. Мэргэжлээрээ ажиллаж буй хүмүүст зориулсан богино хугацааны мэргэжил дээшлүүлэх сургалт бий юу?
    Байгаа. Тухайлбал богино хугацааны техникийн англи хэлний сургалтыг бид зохион байгуулж байна.