Оюутны хотхонд амьдрах

МГТИС нь монголын анхны хотхонтой их сургууль бөгөөд оюутнууд хамтдаа сурч, амьдарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Ингэснээр тэд нийтэч, нөхөрсөг зан чанарт суралцаж, хамт олноо гэсэн онцгой мэдрэмжтэй болно.

Дотуур байр нь нийтийн гал тогоотой, өрөө болгон бүрэн  тавилга бүхий 3-4 ортой. Амралт чөлөөт цагаа өнгөрөөх спортын танхимтай. Оюутны хотхоныг сонирхолтой болгодог өөр нэг зүйл нь хичээлээс гадуур зохион байгуулддаг үйл ажиллагаанууд юм. Оюутны хотхоноос холгүй жижиг хүнсний дэлгүүр, супермаркет байдаг. Сургуулиас Улаанбаатар хот руу явах автобусны буудал руу хүрэхэд  5 минут л зарцуулна.

“Энд замын түгжрэл, агаарын бохирдол байхгүй учир амьдарч, суралцахад ая тухтай. Оюутнууд зөвхөн хичээлдээ анхаарахад зориулагдсан орчин юм.”

Амаржаргалын Мөнхцэцэг, Бакалавр оюутан

 

 

МГТИС-ийн гэр бүл

МГТИС нь албан ёсны сургалтын хажуугаар оюутнуудын хөгжил болон багаар ажиллах чадварыг нэмэгдүүлэх зорилгоор хичээлээс гадуурх үйл ажиллагаануудыг зохион байгуулдаг. Оюутнууд өөрсдөө төрөл бүрийн үйл ажиллагааг санаачилж болохын хажуугаар МГТИС-ийн зүгээс тусгай танилцуулга, хэлэлцүүлэг, түүнчлэн инженерийн ажлын өвөрмөц шинж чанар, хувийн хэвшил, эрдэс баялгийн салбарын нийгэм дэх үр нөлөөний талаар ойлголт өгөх тусгай арга хэмжээ зохион байгуулна. Мөн бид төрөл бүрийн спортын болон урлагийн үйл ажиллагаа явуулна. Эдгээр нь МГТИС-ийн багш, ажилчид, оюутнуудыг нэгэн гэр бүл мэт болгох зорилготой юм.

 

  

 

МГТИС-ийн номын сангийн тухай

МГТИС-ийн номын сан одоогоор инженерийн болон байгалийн шинжлэх ухаанаас гадна англи, герман хэлний 4,500 гаруй  ном, сурах бичигтэй. Номын сангийн ном байнга нэмэгдэж байгаа бөгөөд ном бүрдүүлэлтэд Германы хамтрагч талаас туслалцаа үзүүлдэг.

Сургуулийн номын сангийн каталогид нэвтрэх холбоос: Online catalogue

 


ЦАГИЙН ХУВААРЬ

Даваа – Баасан            09.00 – 17.00 // 18.00 – 22.00
Бямба – Ням                10.00 – 18.00

 


ХОЛБОО БАРИХ

Номын санч   Бадамцэцэг Баасанжав

Утас:+976 70232086-83
E-Mail: badamtsetseg@gmit.edu.mn

 

  

 

Оюутны байр

Одоо ашиглагдаж буй оюутны байр нь 160 хүний багтаамжтай нэг өрөөнд 3-4 оюутан амьдардаг. Давхар бүртээ ариун цэврийн, амралтын, гал тогооны өрөөнүүдтэй. Богино хугацаагаар ирж ажиллах Герман багш нар болон гаднаас лекц уншихаар ирсэн зочид тус байранд байрладаг учраас оюутнууд чөлөөт цагаараа англи хэлний ярианы чадвараа сайжруулах боломжтой. Шинээр баригдах 2 дахь оюутны байр нь 300 оюутны багтаамжтай байх болно.

 

   

   

 

Cпортын барилга байгууламж

Оюутнуудын хувьд амжилттай суралцахын зэрэгцээ амралт, чөлөөт цагаа  зөв боловсон, хөгжилтэй өнгөрүүлэх нь чухал байдаг. МГТИС нь оюутан, багш, ажилчиддаа зориулсан  спортын чанартай тоног төхөөрөмж бүхий фитнес төвтэй. Түүнчлэн сургуулийн гадна спортын талбай барихаар төлөвлөж байна.

Манай хамт олонд нэгдэж, спортоор хичээллээрэй!

 

  

ЭРҮҮЛ МЭНДИЙН ҮЙЛЧИЛГЭЭ

Бид сургуулийнхаа оюутнууд болон багш ажилтнуудын сурч, ажиллах орчин нөхцөлийн эрүүл ахуйг хянах, эрүүл мэндийн анхны тусламж үзүүлэх зорилгоор албан ёсоор, орон тооны эмч ажиллуулдаг.

Сургуулийн эмч, багш ажилтнууд болон оюутнуудад эрүүл мэндийн анхан шатны тусламж үзүүлж, зөвөлгөө өгөхөөс гадна харьяа дүүргийнхээ “Эрүүл мэндийн нэгдэл”-тэй хамтран жилд нэг удаа эрүүл мэндийн урдчилан сэргийлэх үзлэг, оношлогоо хийлгэх ажлыг зохион байгуулдаг. 

Түүнчлэн хүн тус бүрт эрүүл мэндийн карт хөтлөж, хяналт тавих мөн тэдний сурах, амьдрах, ажиллах орчны эрүүл ахуйд нийцэх тусламж үйлчилгээг бүрдүүлэн ажиллаж байна.