МГТИС-д яагаад сурах ёстой вэ?

Хэрэглээнд суурилсан мэргэжлийн хөтөлбөрүүд, гадаадад сурах боломж, Германы инженерийн боловсролын хөтөлбөрт суурилсан сургалтын хөтөлбөр, тэтгэлэгт хамрагдах боломж, дотоод гадаадын багш, профессорууд, төгссөний дараа ажилд орох боломж, Германы их сургуулиудтай дүйцэх боловсролын зэрэг : МГТИС-ийг суралцах сургуулиа болгон сонгох  олон шалтгаан байгаа.


 

МГТИС-ийн сургалтын хөтөлбөр ямар онцлог талуудтай вэ?

Олон улсын шилдэг туршлага
МГТИС-ийн оюутнууд Герман стандартын сургалтын хөтөлбөрт хамрагддаг. Бид чадварлаг багш мэргэжилтэн, сургалтын орчныг бүрдүүлж чадсанаар тэд өндөр мэдлэг олж авах болон судалгааны арга барил эзэмшихийн тулд заавал гадаад улс оронд суралцахаар явах шаардлагагүй.

Онол дадлагыг хослуулах нь

Манай сургууль хэрэглээнд суурилснаараа маш онцлог. Онол дадлагатай байнга хосолж явдаг. Оюутнууд үйлдвэр, аж ахуйн нэгжүүдэд дадлага хийснээр  өргөн цар хүрээтэй дадал туршлага олж авахаас гадна МГТИС-д суралцах хугацаандаа лабораторуудад  байнгийн туршилт судалгаа хийж, үйлдвэр аж ахуйн газруудаар аялал хийн үйлдвэрлэгчидтэй уулздаг. 

Мэргэжилдээ эзэн болох
Бид төгсөгчдөө ажлын байранд бүрэн бэлтгэгдсэн мэргэжилтэн болгохын тулд үйлдвэрлэлийн эрэлт хэрэгцээнд нийцүүлж сургалтын хөтөлбөрөө боловсруулдаг. Мөн түүнчлэн оюутнуудаа байнга үйлдвэр аж ахуйн газар дадлагажуулж ирээдүйн ажил олгогчидтой нь холбоо тогтоох боломжийг олгодог. Үүний зэрэгцээ оюутнуудын насан туршдаа суралцах хүслийг төрүүлэх, энэ асуудлыг дэмжихэд анхаардаг.

Гадаад харилцаа
МГТИС-ийн сургалт англи хэл дээр явагддаг бөгөөд энэ нь манай оюутнуудад олон улсын түвшинд мэргэжлээрээ ажиллах боломжийг олгох юм. Түүнчлэн Германы хамтрагч сургуулиудтай оюутан солилцооны хөтөлбөр хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Бид эхний оюутнуудаа Германд зуны сургалтад  хамруулж эхлээд байгаа билээ.

Суралцах урам зориг
МГТИС-ийн оюутнууд багаар ажиллаж, багш, мэргэжилтнүүд болон бусадтайгаа саналаа нээлттэй солилцон, олж авсан мэдлэгээ бататгаж авдаг. Асуудлыг шийдэх арга барилд суралцах нь Монголын нийгмийн хөгжилд нэн чухал юм. Түүнээс гадна манай оюутнууд олон улсын соёлоос суралцаж байна.

Их сургуулийн хотхон
МГТИС нь монголын анхны хотхонтой их сургууль бөгөөд оюутнууд хамтдаа сурч, амьдарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг. Ингэснээр тэд нийтэч, нөхөрсөг зан чанарт суралцаж, хамт олноо гэсэн онцгой мэдрэмжтэй болно.

 

Инженерийн бэлтгэл хөтөлбөр

Инженерийн бэлтгэл анги нь оюутнуудыг тус сургуулийн бакалаврын зэрэг олгох хөтөлбөрүүдэд дэвшин суралцахад бэлтгэж байгаа юм.  Үндсэндээ бэлтгэл ангийн хичээлийн хөтөлбөрийн агуулга нь зарим орны тухайлбал Герман зэрэг орны дунд сургуулийн сүүлийн хоёр жилийн хичээлийн агуулгатай ижил. Түүнчлэн, бакалаврын хөтөлбөрт сурахад чухал ач холбогдолтой суурь болон нийтлэг чадамжийг инженерийн бэлтгэл хөтөлбөрөөр хөгжүүлнэ. Хичээлүүд монгол, англи хэлээр явагдана.

 


Сургалтын бүтэц ба үндсэн хичээлүүд

МГТИС-ийн нэг жилийн бэлтгэл анги нь дараах хичээл үзнэ. Үүнд:

1) Үндсэн хичээл:

  • Математик: нэг семестрийн нэг долоо хоногт 8 цагийн хичээл
    Нэг жилийн бэлтгэл ангид орох математикийн хичээлээр математикийн функцууд, хязгаарлах процесс, дифференциал тооцоолол, интеграл тооцоолол, вектор анализ зэрэг сэдвийг заана.
  • Физик: нэг семестрийн нэг долоо хоногт 6 цагийн хичээлФизикийн хичээл нь механикийн ба цахилгааны гэж хоёр хуваагдана. Механикийн хэсэгт бүтцийн механик, кинематик, кинетикийн үндэс, ажил ба энерги, таталцлын хүч болон хэлбэлзэл, долгионы онол гэсэн хичээлийг үзнэ. Цахилгааны хэсэгт тогтмол хүчдэл, тогтмол цахилгаан гүйдэл, үндсэн соронзон үзэгдлүүд, электрон соронзон болон бусад цахилгаан гүйдлүүд зэрэг хичээлийг заана.
  • Хими: нэг семестрийн нэг долоо хоногт 4 цагийн хичээл
    Химийн хичээлийн үндсэн хуваарьт химийн урвалууд, атомын бүтэц болон химийн элементүүдийн үелэх хүснэгт, элементүүдийн бүтэц, бүрдүүлэгч хэсгүүд ба тэдгээрийн шинж чанарууд, органик болон органик бус нэгдлийн исэлдэн ангижрах урвал, химийн гинжин урвал болон химийн тэнцвэр, усан уусмал дахь хүчил шүлтийн тэнцвэрт байдал зэрэг сэдвүүд багтсан болно.
  • Компьютерийн дадал: нэг семестрийн нэг долоо хоногт 2 цагийн хичээл
  • Англи хэл нэг семестрийн нэг долоо хоногт 8 цагийн хичээл
    Гадаад багш нар гадаад хэл дээр лекц уншихад оюутнуудыг бэлтгэх үүднээс ярианы болон бичгийн англи хэл, мэргэжлийн тогтсон үг хэллэгийг зохих түвшинд эзэмшүүлэхэд анхаарна.
  • Герман хэл Сонголтоор. Нэг семестрт долоо хоногийн 4 цаг


2) Дадлагын хичээл:

  • Үйлдвэр, аж ахуйн байгууллага эсвэл лабораторид ажиллана (4 долоо хоногоос доошгүй)


3) Нийтлэг чадамж, ажлын арга барил эзэмшүүлэх хичээл:

  • Мэргэжлийн ур чадвар: нэг семестрийн нэг долоо хоногт 1 цагийн хичээл
    илтгэл тавих арга, сурах арга барилд суралцах, зөв зохион байгуулах, мэргэжлийн үүднээс ажиллах, үүссэн асуудлыг шийдвэрлэх, төсөл удирдах
  • Нийгмийн ур чадвар: нэг семестрийн нэг долоо хоногт 1 цагийн хичээл
    багаар ажиллах, өөр соёл иргэншлийн хүмүүстэй зөв харилцах, манлайлах, хүмүүсийн өмнө гарч ярих, уулзалт семинар удирдаж явуулах 

 


Инженерийн бэлтгэл ангийн мэргэжлийн хичээлийн сургалтын зорилгууд.

Инженерийн бэлтгэл ангид оюутнууд идэвхтэй суралцах чадвар дадал сууж, үндсэн математикийн болон шинжлэх ухааны хоорондын уялдаа холбоог ойлгон, холбогдох контекст дотор нь тодорхойлолт гаргаж тайлбарлах чадвартай болох юм. Оюутнууд энэхүү мэдлэг чадвараа тодорхой асуудалд хэрэглэн, бие дааж ажиллахын хажуугаар бусадтай ойлголцож хамтран ажиллаж сурах болно. Үүний сацуу техникийн үндсэн нэр томъёо болон техникийн өвөрмөц ойлголт, хэллэгийг эзэмшинэ. Тэд бие дааж мэдээлэл цуглуулж, тэмдэглэл хөтлөн, материал боловсруулж сурсан байна. Мөн аливаа үзэгдэл, онол, зарчмын ангилал, функцийн харилцан хамаарал, ойлголтууд болон загваруудын учрыг олж чаддаг болно. Оюутнууд ууршилт, ажиглалт, хэмжилтийн үр дүнг тайлбарлаж үнэлгээ хийх, индукц болон дедукц, гипотезуудыг ашиглан онолын тодорхойлолт гаргах зэрэг судалгааны арга аргачлалыг хэрэглэж сурна.

 


Элсэх хүсэлт гаргах болон тус сургуульд элсэн ороход тавигдах нөхцлүүдийн талаар мэдээлэл

Сургалтын төлбөр болон тэтгэлгийн талаар мэдээлэл

 

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалавр

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн уул уурхайн инженер бакалаврын сургалт нь 2014 оны намар эхэлсэн. Ашигт малтмалыг боловсруулах технологид голчлон суралцах ба энэхүү дөрвөн жилийн хөтөлбөр нь англи хэлээр явагдана.

Бакалаврын хөтөлбөрийн оюутнууд технологич инженер (process engineers) мэргэжилтэй болж төгсөх ба эрдэс боловсруулалтын бүх л салбар ялангуяа уул уурхайн салбарт, судалгаа шинжилгээгээр (research and development) зогсохгүй үйлдвэрлэл ба ашиглалтын үйл явцад аливаа ажил хийж гүйцэтгэх чадвартай болно. Сургалтын хөтөлбөр нь олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны бакалаврын зэргийн мэргэшилд хүргэнэ.

 


Уул уурхайн инженерүүдийн ирээдүйн ажлын байр

Уул уурхайн инженериийн бакалаврын хөтөлбөр нь олон төрлийн ашигт малтмалыг боловсруулах тоног төхөөрөмжийг зохион бүтээж, ажиллуулахад мэргэжилтэнд шаардлагатай ур чадварыг эзэмшүүлнэ. Уул уурхайн инженер-технологич мэргэжлээр суралцаж, төгсөгчид анхдагч түүхий эдийг боловсруулах болон хоёрдогч түүхий эдийг дахин ашиглах гэсэн хоёр салбарт хөдөлмөр эрхлэх боломжтой болно. Манай төгсөгч инженерүүд нь боловсруулалтын үйл явцын загварыг гаргаж, боловсруулах байгууламжийг барьж ажиллуулах ба баяжуулах технологийн үйл явцыг боловсруулж улам сайжруулах, үнэт металлыг гаргаж авахад оролцоно. Тэд олон төрлийн хүдэр болон нүүрс, чулуу ба хөрс гээд бусад ашигт малтмал, эрдэсийн талаар гүнзгий мэдлэг эзэмшинэ.

Эрдсийн боловсруулалтын технологи дээр ажилладаг инженерүүд уурхайгаас гаргаж авсан түүхий эдийг зах зээл дээр гаргаж борлуулах хэлбэрт оруулах хүртэл уурхайн бүх төрлийн дамжлагад оролцоно. Мөн эрдсийн үе давхаргын дууссан хэсэгт бүрэн хэмжээний нөхөн сэргээлт хийхэд зайлшгүй шаардлагатай үлдэгдэл шороог зохих нөхцөлд үлдээх хариуцлагыг тэд хүлээнэ. Тэдний ажил эрдэс боловсруулах процессын сайжруулсан загварыг гаргахаас эхлэх ба энэхүү ажиллагаа нь уурхайгаас гаргаж авч байгаа түүхий эдийн шинж чанараас гадна мөн боловсруулсан бүтээгдхүүнийг худалдан авагчдын эцсийн хүсэл юу вэ гэдгээс шалтгаалдаг байна. Цаашилбал, тэд боловсруулах тоног төхөөрөмжийг угсруулан ажиллуулах үүрэг хариуцлага хүлээнэ. Түүнчлэн, хаягдлаас гарах үнэт материалыг дахин ашиглах аргыг боловсруулж олох нь уул уурхайн технологич инженерүүдийн хийх ажил юм.

 


Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр сургалт ямар онцлогтой вэ?

  • Хөтөлбөр нь oлон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын стандартын шаардлагыг хангасан байна.
  • Хичээлийг  Монгол болон бусад орноос ирсэн багш мэргэжилтнүүд англи хэлээр удирдан явуулна.
  • Хичээлийн агуулга бодит практиктай нягт уялдаатай, Монгол болон олон улсын компаниудад ажиллаж дадлага эзэмших бүрдэл хэсэгтэй (бакалаврын сургалтын хөтөлбөрт 120-с доошгүй өдрийн дадлагын сургалт багтдаг).
  • Салбартаа ажиллаж буй мэргэжилтнүүд дадлагын хичээл заана.
  • МГТИС Германы тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа зуны сургалтад хамрагдах зэргээр Герман оронтой танилцах, суралцах боломжтой. Цаашдаа нэгээс хоёр сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Төсөл удирдах, илтгэл тавих, бизнесийн харилцаа болон зан харьцааны бусад чадварыг тусгай семинаруудаар заана.
  • Оюутнууд хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу эсвэл нэ мэлт хичээлээр эрдэс баялаг, бизнесийн салбартай холбоотой социологийн асуудлуудтай танилцана. Үүнд байгаль орчны стандарт болон эрх зүйн зохицуулалтын асуудлууд мөн орно.
  • Ажил олгогчид МГТИС-ийн төгсөгчдийг  дадлага хийсэн байдал болон гадаадад суралцсан туршлага зэргийг харгалзан  ажилд авах сонирхол илүүтэй байна.

 


 Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын сургалтын зорилтууд

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр нь байгалийн болон инженерийн шинжлэх ухааны зайлшгүй чухал мэдлэгийг оюутнуудад эзэмшүүлэхийг зорино. Тиймээс шинжлэх ухаан, технологи сонирхдог байх нь хөтөлбөрт элсэн орж буй оюутнуудад тавигдах урьдчилсан нөхцөл юм.

Хөтөлбөр нь оюутнуудад эрдэс боловсруулахын өмнөх болон дараах үйл явцын тухай өргөн цар хүрээтэй үндсэн мэдлэг, ерөнхий ойлголтыг өгөх ач холбогдолтой. Шаардлагатай нарийн мэргэжлийн мэдлэгээс гадна геологийн суурь мэдлэг, эрдэс хэрхэн үүсдэг, чулуулгийн эрдсийн болон химийн бүтэц шинж чанар ямар байдаг талаарх мэдлэг, ашигт малтмалыг олборлох болон баяжуулах үйл явцын техникийн мэдлэг, эдгээртэй салшгүй хамт бодолцох шаардлагатай эдийн засгийн тооцооны талаарх мэдлэгийг мөн олгоно.

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр нь оюутнуудад үндсэн мэдлэг олгож, аргачлалд сургахад чиглүүлэх ба энэ нь оюутнуудыг анх удаа өндөр түвшний техникийн нарийн үзүүлэлтүүдтэй танилцуулах юм (цаашид төлөвлөж байгаа магистрын хөтөлбөрөөр нарийвчлал улам лавширна). Хөтөлбөр онолд сайтар тулгуурласан зарчим, ухагдахуун, аргачлалыг оюутнуудад эзэмшүүлдэг учраас тэдэнд мэргэжлээрээ амжилттай ажиллах бөх бат суурийг тавьж өгч байгаа билээ. Энэ нь салбарын одоогийн хандлагаас цааш удаан хугацаагаар оршиж, оюутнуудад хэзээ ч шинэ мэдлэгийг нэмж өөрийн болгох ур чадварыг өгч байгаа юм.

Бакалаврын хөтөлбөр нь танд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Үүнд:

  • Мэргэжлийн мэдлэг
  • Асуудлыг шийдвэрлэх болон арга зүйн ур чадвар
  • Хичээлээс гадуур олж авах гол чадамж
  • Англи болон герман хэлний мэдлэг

 

Төгсөгчид инженерийн ур чадвараа харилцан ялгаатай техник, эдийн засаг, нийгмийн нөхцөлд, олон янзын талбарт ашиглан үүрэг даалгавар гүйцэтгэх чадвартай болно. Мөн мэргэжлийнхээ сэдвээр олон улсын мэргэжлийн орчинд харилцан ойлголцоход шаардлагатай хэлний мэдлэгийг эзэмшинэ. Сургалт явуулах, мэдлэг эзэмших, дадлагажин танин мэдэх шинэ арга хэлбэрүүд, мөн мэргэжлийн ур чадварын зэрэгцээ суурь болон нийтлэг чадамж, ажиллах арга зүйг олгох модуль зэргийн нэгдлээр дамжуулан оюутнуудыг ажил мэргэжлийн амьралд нь бэлтгэнэ.

 


Сургалтын бүтэц ба үндсэн хичээлүүд

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөр нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1) Заавал үзэх ёстой мэргэжлийн модулиуд

  1. Инженерчлэлийн үндэс; математикийн ба байгалийн ухааны үндэс; системийн ухааны үндэс
  2. Нийгмийн ухааны үндэс
  3. Мэргэшүүлэх гүнзгийрүүлсэн хичээлүүд, заавал үзэх ёстой ба сонгож болох, жишээ нь: Боловсруулах технологи, Дулааны хаягдал боловсруулах, Нүүрстөрөгчийн ялгаралтыг  багасгах, Дахин ашиглах технологи

2) Хэлний хичээл

  1. Англи хэл
  2. Герман хэл

3) Дадлагын хичээл

  1. Лабораторийн дадлага эзэмшинэ
  2. Үйлдвэрлэлийн дадлага эзэмшинэ  /Аль нэг аж ахуйн нэгж дээр удирдагч багшийн зааврын дор дадлага хийнэ/

4) Суурь болон нийтлэг чадамж, ажлын арга зүй эзэмшүүлэх семинарууд

5) Төсөл ба диссертаци бичиж хамгаалах

Download module plan

Module handbook Raw material and process engineering

 


Өргөдөл ба элсэлт

Уул уурхайн Боловсруулах инженерийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахаар өргөдөл өгөх

Сургалтын төлбөр болон тэтгэлгийн талаар мэдээлэл

Study and Examinations Regulation of Bachelor Degree Programs

 

Механик инженерийн бакалавр

Бакалаврын хөтөлбөрийн оюутнууд технологич инженер (process engineers) мэргэжилтэй болж төгсөх ба эрдэс боловсруулалтын бүх л салбарт судалгаа шинжилгээгээр (research and development) зогсохгүй үйлдвэрлэл ба ашиглалтын үйл явцад аливаа ажил хийж гүйцэтгэх чадвартай болно. Механик инженерийн хөтөлбөр нь олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны бакалаврын зэргийн боловсрол эзэмшүүлнэ.


Механик инженерүүдийн ирээдүйн ажлын байр

Энэхүү хөтөлбөр нь оюутнуудыг механик инженерийн мэргэжилтэй болгож төгсгөх ба эрдэс боловсруулалтын бүх л салбарт, мөн бизнесийн салбарт ч судалгаа шинжилгээгээр (research and development) зогсохгүй үйлдвэрлэл ба ашиглалтын үйл явцад аливаа ажил хийж гүйцэтгэх чадвартай болно. Механик инженерийн хөтөлбөр нь олон улсын стандартын дагуу шинжлэх ухааны бакалаврын зэргийн мэргэшилд хүргэнэ.

 


Механик инженерийн бакалаврын хөтөлбөрийн онцлог юу вэ?

  • Хөтөлбөр нь oлон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын стандартын шаардлагыг хангасан байна.
  • Хичээлийг  Монгол болон бусад орноос ирсэн багш мэргэжилтнүүд англи хэлээр удирдан явуулна.
  • Хичээлийн агуулга бодит практиктай нягт уялдаатай, Монгол болон олон улсын компаниудад ажиллаж дадлага эзэмших бүрдэл хэсэгтэй (бакалаврын сургалтын хөтөлбөрт 120-с доошгүй өдрийн дадлагын сургалт багтдаг).
  • Салбартаа ажиллаж буй мэргэжилтнүүд дадлагын хичээл заана.
  • МГТИС Германы тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа зуны сургалтад хамрагдах зэргээр Герман оронтой танилцах, суралцах боломжтой. Цаашдаа нэгээс хоёр сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Төсөл удирдах, илтгэл тавих, бизнесийн харилцаа болон зан харьцааны бусад чадварыг тусгай семинаруудаар заана.
  • Оюутнууд хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу эсвэл нэ мэлт хичээлээр эрдэс баялаг, бизнесийн салбартай холбоотой социологийн асуудлуудтай танилцана. Үүнд байгаль орчны стандарт болон эрх зүйн зохицуулалтын асуудлууд мөн орно.
  • Ажил олгогчид МГТИС-ийн төгсөгчдийг  дадлага хийсэн байдал болон гадаадад суралцсан туршлага зэргийг харгалзан  ажилд авах сонирхол илүүтэй байна.

 


Механик инженерийн бакалаврын хөтөлбөрийн сургалтын зорилтууд

Механик инженерийн бакалаврын хөтөлбөр нь оюутнуудад байгалийн болон инженерийн шинжлэх ухааны зайлшгүй чухал мэдлэгийг эзэмшүүлэхийг зорино. Тиймээс шинжлэх ухаан, технологи сонирхдог байх нь хөтөлбөрт элсэн орж буй оюутнуудад тавих урьдчилсан нөхцөл юм.

Тус бакалаврын хөтөлбөрийг оюутнуудад үндсэн мэдлэг олгож, аргачлалд сургахад чиглүүлэх ба энэ нь оюутнуудыг анх удаа өндөр түвшний техникийн нарийн мэдлэгтэй танилцуулах юм. Хөтөлбөр онолд сайтар тулгуурласан зарчим, ухагдахуун, аргачлалыг оюутнуудад эзэмшүүлдэг учраас тэдэнд мэргэжлээрээ амжилттай ажиллах бөх бат суурийг тавьж өгөх юм. Энэ нь салбарын одоогийн хандлагаас цааш удаан хугацаагаар оршиж, оюутнуудад хэзээ ч шинэ мэдлэгийг нэмж өөрийн болгох ур чадварыг өгч байгаа юм.

Бакалаврын хөтөлбөр нь танд дараах мэдлэг, ур чадварыг эзэмшүүлнэ. Үүнд:

  • Мэргэжлийн мэдлэг
  • Асуудлыг шийдвэрлэх болон арга зүйн ур чадвар
  • Хичээлээс гадуур олж авах гол чадамж
  • Англи болон герман хэлний мэдлэг

 

Төгсөгчид инженерийн ур чадвараа харилцан ялгаатай техник, эдийн засаг, нийгмийн нөхцөл байдалд олон янзын талбарт ашиглан үүрэг даалгавар гүйцэтгэх чадвартай болно. Мөн мэргэжлийнхээ сэдвээр олон улсын мэргэжлийн орчинд харилцан ойлголцоход шаардлагатай хэлний мэдлэгийг эзэмшинэ. Сургалт явуулах, мэдлэг эзэмших, дадлагажин танин мэдэх шинэ арга хэлбэрүүд мөн мэргэжлийн ур чадварын зэрэгцээ суурь болон нийтлэг чадамж, ажиллах арга зүйг олгох модуль зэргийн нэгдлээр дамжуулан оюутнуудыг ажил мэргэжлийн амьралд нь бэлтгэнэ.

 


Сургалтын бүтэц ба үндсэн хичээлүүд

Механик инженерийн бакалаврын хөтөлбөр нь дараах хэсгүүдээс бүрдэнэ. Үүнд:

1) Заавал үзэх ёстой мэргэжлийн модулиуд

  1. Инженерийн ухааны үндэс; математикийн ба байгалийн ухааны үндэс; системийн үхааны үндэс
  2. Нийгмийн ухааны үндэс
  3. Мэргэшүүлэх хичээлүүд, заавал үзэх ёстой ба сонгож болох хичээлүүд, жишээ нь: Барилгын технологи, Эрчим хүч ба боловсруулах технологи, Чанарын болон төслийн удирдлага

2) Хэлний хичээлүүд

  1. Англи хэл
  2. Герман хэл

3) Дадлагын хичээл

  1. Лабораторийн дадлага эзэмшинэ
  2. Үйлдвэрлэлийн дадлага эзэмшинэ. /Аль нэг аж ахуйн нэгж дээр удирдагч багшийн зааврын дор дадлага хийнэ/

4) Суурь болон нийтлэг чадамж, ажлын арга зүй эзэмшүүлэх семинарууд

5) Төсөл ба диссертаци бичиж хамгаалах

Download module plan

Module handbook Mechanical engineering

Study and Examinations Regulation of Bachelor Degree Programs

 


Өргөдөл ба элсэлт

Механик инженерийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахаар өргөдөл өгөх

Сургалтын төлбөр болон тэтгэлгийн талаар мэдээлэл

 

 

 

Байгаль орчны инженерийн бакалавр

Энэ хөтөлбөрийн оюутнууд хүрээлэн буй орчны инженер мэргэжлээр төгсөнө. Тэд байнга өсөн нэмэгдэж буй хүрээлэн буй орчны чиглэлээр янз бүрийн салбарт ажиллах боломжтой.

Энэхүү хөтөлбөрийг бүрэн дүүргэсэн оюутанд олон улсын стандартын дагуу "Шинжлэх ухааны бакалавр" зэргийг олгоно.

 


Хүрээлэн буй орчны инженерүүдийн ажлын байрны боломж

Төгсөгчид дараах салбаруудад ажиллах боломжтой.
Үүнд:

  • Уул уурхайн салбарт  талбайг нөхөн сэргээх/хүрээлэн буй орчныг хамгаалах
  • Түүхий эд, ашигт малтмалын дахин боловсруулалт
  • Хотын усны менежмент
  • Хотын хог хаягдал, боловсруулалт
  • Агаарын бохирдлын хяналт, хөрсний эвдрэлийн хяналт
  • Усан хангамжийн хамгаалалт

 


Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөрийн онцлог нь юу вэ?

  • Хөтөлбөр нь oлон улсад бүрэн хүлээн зөвшөөрөгдсөн их, дээд сургуулиудын стандартын шаардлагыг хангасан байна.
  • Хичээлийг  Монгол болон бусад орноос ирсэн багш мэргэжилтнүүд англи хэлээр удирдан явуулна.
  • Хичээлийн агуулга бодит практиктай нягт уялдаатай, Монгол болон олон улсын компаниудад ажиллаж дадлага эзэмших бүрдэл хэсэгтэй (бакалаврын сургалтын хөтөлбөрт 120-с доошгүй өдрийн дадлагын сургалт багтдаг).
  • Салбартаа ажиллаж буй мэргэжилтнүүд дадлагын хичээл заана.
  • МГТИС Германы тэргүүлэх их сургуулиудтай хамтран ажилладаг бөгөөд ингэснээр оюутнууд суралцах хугацаандаа зуны сургалтад хамрагдах зэргээр Герман оронтой танилцах, суралцах боломжтой. Цаашдаа нэгээс хоёр сарын хугацаатай оюутан солилцооны хөтөлбөр эхлүүлэхээр төлөвлөж байна.
  • Төсөл удирдах, илтгэл тавих, бизнесийн харилцаа болон зан харьцааны бусад чадварыг тусгай семинаруудаар заана.
  • Оюутнууд хичээлийнхээ хөтөлбөрийн дагуу эсвэл нэ мэлт хичээлээр эрдэс баялаг, бизнесийн салбартай холбоотой социологийн асуудлуудтай танилцана. Үүнд байгаль орчны стандарт болон эрх зүйн зохицуулалтын асуудлууд мөн орно.
  • Ажил олгогчид МГТИС-ийн төгсөгчдийг  дадлага хийсэн байдал болон гадаадад суралцсан туршлага зэргийг харгалзан  ажилд авах сонирхол илүүтэй байна.

 


Хүрээлэн буй орчны инженерийн боловсролын гол зорилго

Хүрээлэн буй орчны инженерийн мэргэжлээр байгалийн шинжлэх ухаан, инженерийн хичээлүүдийн үндсэн мэдлэг  олгоно. Энэхүү хөтөлбөрт  цэвэр техник, инженерийн төдийгүй  теxникийн болон байгаль экологийн мэргэжлийн үнэлгээ дүгнэлт гаргах арга зүй, шийдлийг багтаасан болно.

Биологи, газар зүй, инженер, удирдлага зэрэг төрөл бүрийн салбар, чиглэлийг хамарсан судалгаа шинжилгээ хийнэ. Өнөөгийн болон цаашдын судалгаа шинжилгээний чиг хандлага нь шинжлэх ухааны бусад салбарыг хамрах  хүрээнд хийгдэж байгаа болно. Иймээс салбар хоорондын хамтарсан судалгаа чухал байр суурь эзэлнэ.

Бакалаврын хөтөлбөрийн төгсөгчид сургалтын хугацаанд шаардлагатай гэж үзвэл  нарийн мэргэжлийн хичээлүүдийг дэлгэрэнгүй үзэж мэдлэгээ өргөжүүлэх боломжтой. Энэ нь оюутнууд хүрээлэн буй орчин дахь технологийн үр нөлөөг ойлгоход нь тус дөхөм болдог. Түүнчлэн оюутнууд янз бүрийн салбарын инженер, эрдэмтэдтэй хамтран ажиллах, тэднээс суралцах боломжтой.

Оюутнууд техник, эдийн засаг, нийгмийн шаардлагатай өөр өөр даалгавруудыг гүйцэтгэснээр өргөн мэдлэг, дадал чадвартай болно.  Мөн олон улсын мэргэжлийн түвшинд өөрсдийн техникийн үндэслэл, асуудлаа гаргаж хэлэлцүүлэх хэлний зохих чадвар эзэмшинэ. Шинэлэг  арга барил, дадлагад суурилсан сургалт, сурах арга барил нь цаашдаа бодит амьдралд мэргэжлээрээ ажиллах үндсэн бэлтгэлийг хангаж өгнө.  

 


Судалгаа болон гол хичээлийн бүтэц, зохион байгуулалт

Хүрээлэн буй орчны инженерийн хөтөлбөр нь дараах хэсгээс бүрдэнэ:

1) Заавал судлах ёстой техникийн модуль хичээл

2) Инженерийн ухааны үндэс

  1. Математик болон байгалийн шинжлэх ухааны үндэс, системийн ухааны үндэс
  2. Нийгмийн шинжлэх ухааны үндэс
  3. Мэргэшүүлэх гүнзгийрүүлэх хичээлүүд, заавал үзэх ёстой ба сонгож болох хичээлүүд жишээ нь:
  • Хотын усны менежмент,
  • Хотын хог хаягдлыг  боловсруулалт
  • Хүрээлэн буй орчны хамгаалалт, уул уурхайн салбарын нөхөн сэргээлт
  • Дахин боловсруулалт
  • Газар зүйн шинжлэх ухааны судалгаа /хөрсний шинжлэх ухаан, газар зүйн мэдээллийн систем гэх мэт

3) Хэлний хичээл

  1. Англи хэл
  2. Герман хэл

4) Дадлагын  хичээл

  1. Лабораторийн дадлага эзэмшинэ
  2. Үйлдвэрлэлийн дадлага эзэмшинэ. /Аль нэг аж ахуй нэгж дээр удирдагч багшийн удирдлага дор дадлага хийнэ/

4) Суурь болон нийтлэг чадамж, ажлын арга зүй эзэмшүүлэх семинарууд

5) Төсөл ба диссертаци бичиж хамгаалах

Download module plan

Module handbook Environmental engineering

Study and Examinations Regulation of Bachelor Degree Programs

 


Өргөдөл ба элсэлт

Хүрээлэн буй орчны инженерийн бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахаар өргөдөл өгөх

Сургалтын төлбөр болон тэтгэлгийн талаар мэдээлэл

 

Үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч инженерийн бакалаврын хөтөлбөр

Энэхүү хөтөлбөрийг боловсруулахдаа байгалийн шинжлэх ухаан, инженер, эдийн засгийн нэн шаардлагатай мэдлэг, туршлагыг оюутан эзэмшихэд голлон анхаарсан бөгөөд  үйлдвэрлэлийн менежмент, эдийн засагч инженерийн ажиллах арга барил нь цэвэр техникийн буюу инженерийн цар хүрээнээс илүү өргөн хүрээг хамардаг. Өөрөөр хэлбэл техникийн ур чадвар, эдийн засгийн талаарх ойлголтын аль аль нь илүү цогц инженерийн шийдлийг олоход нэгэн адил чухал үүрэгтэй.
Бусад чиглэлийн инженерүүд нэг л тусгай салбарт чиглэн ажилладаг бол үйлдвэрийн эдийн засагч инженер нь төрөл бүрийн бизнесийн байгууллагад ажиллах бүрэн бололцоотой. Хөрөнгө хэмнэх, эдийн засгийн үр ашгийг нэмэгдүүлэх нь аливаа үйлдвэрийн инженерийн үндсэн зорилго байдаг учраас тэд салбар бүрийн аж ахуйн нэгжид хөдөлмөр эрхэлдэг.  
Тус бакалаврын хөтөлбөрийг төгсөгч оюутнууд шаардлагатай бол сонирхсон сэдвээрээ цаашид дэлгэрэнгүй судлах мэдлэг, чадварыг мөн эзэмшинэ. Төгсөгчид технологийн техникийн талыг мэдэхээс гадна хүрээлэн буй орчинд үзүүлж буй нөлөөг нь ойлгох бөгөөд төрөл бүрийн салбарын инженер, эрдэмтэдтэй амжилттай хамтран ажиллах боломжтой. 
Нэн чухал нь төгсөгчид харилцан адилгүй техник, эдийн засаг, нийгмийн нөхцөлд ажил үүргээ гүйцэтгэх чадвартай болох явдал юм. Олон улсын мэргэжлийн түвшинд өөрсдийн техник ажлын талаар туршлагаа хуваалцах хэлний чадварыг оюутан эзэмшинэ. Заах, сурах, туршилт хийх сургалтын үйл явцын шинэ хэлбэр, оюутны ур чадварыг сайжруулах хичээлүүд нь тухайн оюутан цаашид ажил эрхлэхэд нь тусгайлсан бэлтгэл болж байгаа юм.
Үйлдвэрийн эдийн засагч инженерийн бакалаврт элсэхийн тулд оюутан 4 семестр үргэлжлэх МГТИС-ийн суурь хичээлийн нэгдсэн хөтөлбөрийг амжилттай дүүргэх хэрэгтэй.

Үндэслэл

Өрсөлдөөнт зах зээлд амжилттай үйл ажиллагаа явуулахын тулд бүхий л компани үр ашгаа тогтмол нэмэгдүүлэх менежментийн зарчмыг баримтлах болсон бөгөөд ийм ч учраас үйлдвэрийн эдийн засагч инженерийн хэрэгцээ улам бүр нэмэгдэж байна. Тодруулбал төрөл бүрийн чиглэлд мэргэшсэн инженерүүдээс ганцхан үйлдвэрийн эдийн засагч инженерүүд компанийн үр ашиг, бүтээгдэхүүний чанарыг ахиулахад тусгайлан мэргэшсэн инженерүүд байдаг. Өөрөөр хэлбэл эдийн засагч инженерүүд нь цаг хугацаа, мөнгө, материал, эрчим хүч, бусад түүхий эдийг хэмнэх үндсэн зорилготой ажилладаг учраас хөдөлмөрийн зах зээл дээрх үйлдвэрийн эдийн засагч инженерийн эрэлт буурахгүй байна.  

Зорилго, зорилт, хөтөлбөрийн төгсгөлд хүрэх үр дүн

Хөтөлбөрийн гол зорилго нь төгсөгч нарыг хэрэглээнд чиглэсэн ажил эрхлэх, үйлдвэрийн инженерийн чиглэлд бизнес эрхлэхэд мэргэшүүлэх юм. 
Сургалт нь төрөл бүрийн салбар шинжлэх ухаан, тухайлбал биологи, газар зүй, инженерчлэл болон менежментийн хүрээг хамаарна.
Дээрх шинжлэх ухааны салбар хоорондын хамтын ажиллагааны хүрээнд өнөө үед болон ирээдүйд тулгарч буй глобал сорилтуудыг шийдвэрлэх аргыг боловсруулдаг. Цаашилбал эдгээр хамтын ажиллагаа нь шинжлэх ухааны салбар хоорондын нягт харилцаа, хамтын ажиллагаа хэрэгтэйг харуулдаг. 
Үйлдвэрийн эдийн засагч инженерийн бакалаврын ангийг төгсөгч оюутан дараахь ур чадварыг эзэмшсэн байна:
- Үйлдвэрийн инженерчлэлд тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэхэд математик, инженер, эдийн засаг, бизнесийн шинжлэх ухааны зарчмуудыг ашиглах;
- Нарийн төвөгтэй асуудлыг анзаарч, дүгнэлт хийн, асуудлыг шийдвэрлэх инженерчлэл, эдийн засгийн нэгдмэл шийдлийг боловсруулах;
- Үйлдвэрийн инженерчлэл болон нийгмийн хөгжил дэвшлийг түргэтгэхийн тулд төлөвлөлт, боловсруулалт, үйлдвэрлэл, хуваарилалт, шинжлэх ухааны зөвлөгөө өгөхөд инженерүүдийг үнэлэх, тэднийг татан оролцуулах; 
- Үйлдвэрийн инженерчлэлийн асуудлыг шийдвэрлэхэд мэдээллийн технологийг ашиглах;
- Өргөн хүрээний, салбар хоорондын асуудлыг шийдвэрлэхийн тулд олон улсын баг хамт олонтой хамтран ажиллах;
- Нийгэм, эдийн засгийн хөгжлийн төлөө хариуцлагатайгаар хандахын тулд инженерчлэлийн үйл ажиллагаанаас үүдэн гарах үр дагаврыг ухамсарлах

Module handbook Industrial engineering

Study and Examinations Regulation of Bachelor Degree Programs

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөр

 

Энэхүү хөтөлбөрийн үндсэн зорилго нь байгалийн нөөц, хүрээлэн буй орчныг хамгаалахад чиглэсэн бизнес, менежментийн мэдлэг, ур чадварыг төгсөгчиддөө олгох болно. Тус хөтөлбөрт Монгол орны төдийгүй олон улсын чиг хандлагын талаарх геологи, экологи, уул уурхайн инженерчлэл, эрх зүй, эдийн засаг, санхүүгийн талаарх хичээлүүд багтсан. Хөтөлбөрийн бүх хичээл англи хэлээр германы шилдэг багш нарын удирдлаган дор явагдана.

Ажлын байрны боломжууд

Төгсөгчид нь уул уурхай, эрдэс баялаг, хог хаягдлын дахин боловсруулалт, эрчим хүч, зам тээвэр, төрийн захиргааны (тухайлбал: эрчим хүч, уул уурхайн яам агентлаг г.м) болон санхүү - хөрөнгө оруулалт, үйлдвэрийн тоног төхөөрөмжийн үйлдвэрлэл, ханган нийлүүлэлт, ложистикийн болон зөвлөх үйлчилгээ зэрэг салбаруудад ажиллах боломжтой.

Дипломын зэрэг

Бизнесийн удирдлагын магистр /MBA/

Module Handbook M.B.A. IMRE

Хэн суралцаж болох вэ?

Байгалийн нөөц, олон улсын менежментийн чиглэлээр удирдах ур чадвараа нэмэгдүүлэх сонирхолтой байгалийн ухааны эрдэмтэд, инженерүүд суралцах боломжтой.

 

Ямар хугацаанд суралцах

Байгалийн нөөц, хүрээлэн буй орчны олон улсын менежментийн магистрын хөтөлбөр 4 семестр үргэлжилнэ. Нийт 120 багц цагийг (ECTS) цуглуулна. Мөн модуль хөтөлбөрүүдийг тусад нь дүүргээд гэрчилгээ авах боломжтой. Дэлгэрэнгүй мэдээллийг бидэнтэй холбогдож авна уу. Хичээл 8 сарын 28-нд эхэлнэ.

Сургалтын төлбөр

Энэхүү хөтөлбөрөөр суралцахад тэтгэлэг авах бүрэн боломжтой. Түүнчлэн байгууллагын журмаар суралцаж буй хүмүүст бусад боломжуудыг санал болгодог. Сургалтын төлбөрийн 1 кр цаг нь 133,000 төгрөг байдаг.

Магистрын хөтөлбөрт бүтэн цагаар хамрагдан бүх хичээлийг сонгон суралцвал сургалтын төлбөрийг 25% хямдруулна.

Багц хичээлүүд

  • Эдийн засаг, бизнесийн удирдлага санхүү;
  • Нөөцийн эдийн засгийн менежмент;
  • Хүрээлэн буй орчин болон нөөцийн менежмент;
  • Дадлагын болон судалгааны ажил; 

Шаардлага, сонгон шалгаруулалт

- Инженерийн болон байгалийн шинжлэх ухааны бакалаврын зэрэгтэй
- Англи хэлний С1 түвшин (IELTS-6.5 оноо, TOEFL(IBT 80 оноо), бусад дүйцэхүйц бичиг баримт)-г хангасан батламжтай байна.
- Энэхүү түвшинг хангасан бичиг баримт байхгүй бол МГТИС-ийн англи хэлний түвшин тогтоох шалгалтанд хамрагдаж, хангалттай үнэлгээг авсан байх шаардлагатай
- Ажлын туршлага нь давуу тал болно.

Ямар бичиг баримт бүрдүүлэх

Элсэгч нь 2017 оны 07 дугаар сарын 31-ны дотор дараах бичиг баримтыг бүрдүүлэн academicaffairs@gmit.edu.mn хаягаар цахимаар ирүүлнэ:

  • Анкет
  • Бакалаврын диплом, дүнгийн хавсралт
  • Англи хэлний түвшинг баталсан батламж
  • Зорилго тодорхойлсон эссэ
  • Иргэний цахим үнэмлэх
  • Өөрийн танилцуулга
  • Тэтгэлэг авах өргөдөл /шаардлагатай бол/

Танилцуулга үзэх

Сонгон шалгаруулалтын үйл явц

Сонгон шалгаруулалтыг МГТИС болон ХБНГУ-ын хамтран ажилладаг их сургуулиудын төлөөлөгчдөөс бүрдсэн элсэлтийн комисс 2 үе шаттайгаар явуулна.

  • Эхний шатанд өргөдөл гаргагчдын материалыг дараахь шалгуур үзүүлэлтийн дагуу дүгнэнэ:

- Хөтөлбөрийг амжилттай дуусгах чадамж;
- Зорилго тодорхойлсон эссэ;
- Өмнөх мэргэжлийн зэргийн амжилтын үзүүлэлт;
- Шаардлагатай тохиолдолд ажил мэргэжлийн туршлага;

  • Хоёрдугаар шатанд эхний шатны шалгуур үзүүлэлтийг хангасан өргөдөл гаргагчидтай албан ёсны ярилцлага хийн, хөтөлбөрт элсэгчдийг сонгон шалгаруулна.

Холбоо барих
 
/Улаанбаатар хотод/ Сүхбаатар дүүрэг, Бага тойруу 62, Коммод барилга, 3-р давхар
/Налайх дүүрэгт/ 2-р хороо, МГТИС-ийн цогцолбор
 
Утас: + 976 70232086
Цахим хаяг: imre@gmit.edu.mn
Цахим хуудас: www.gmit.edu.mn

 

Academic Year 2016/171

Date Activity
August 1 Beginning of Academic Year
August 8-19 Summer Course English
August 15-19 Registration for Retake
August 22 – 26 Retake Exam Period
August 29 – September 2 Orientation Days
August 28 – December 15 Teaching Period Bachelor students
August 29 – September 3 Project Work BA 1st year,
September 5 – December 16 Teaching Period BEP students
October 19 Election Day (Holiday)
November 19 Chinggis Khan’s Birthday (Holiday)
November 25 National Freedom and Independence Day (Holiday)
December 19 – 23 Self-study Period
December 26 – January 13 Exam Period
January 16 – 27 Self-study Period
January 30 – May 26 Teaching Period (except 3rd year students)
January 30 – March 31 Teaching and Exam Period for 3rd year students
February 27 – March 3 Tsagaan Sar
March 8 International Women’s Day
April 3 – July 7 Internship of 3rd year students
April 14 Easter Friday
May 29 – June 16 Exam Period
June 1 International Children's Day
June 19 - July 28 Self-study Period

1 Academic Year at GMIT: Fall semester: August 1 until End of January (26 weeks); Spring semester: End of January until July 31 (26 weeks)

 

 

Academic Year 2017/182

Date Activity Comments
August 1 Beginning of fall semester  
August 7-18 Summer Course English 2 weeks
August 14-18 Registration for Retake  
August 21 – 25 Retake Exam Period GMIT Bachelors and BEP
August 21 – 25 Orientation Days BEP and new Bachelors
August 28 – December 15 Teaching Period Bachelor students 16 weeks
August 28 – September 1 Project Work BA 1st year,
presentations on Sept. 4
Remaining 15 weeks for classes
August 28 – December 15 Teaching Period BEP students 16 weeks
November 19 (Sun) Chinggis Khan’s Birthday  
November 26 National Freedom and Independence Day  
December 18 – 22 Self-study Period  
December 25 (Mo) Christmas Day  
December 26 – January 12 Exam Period 12 days because of holidays
December 29 (Fr) Independence Day  
January 1 (Mo) New Year  
     
January 15 Beginning of Spring Semester  
January 15 – 26 Self-study Period  
January 29 – May 25 Teaching Period For 3rd year students only until April 4
January 29 – February 2 Retake Exams BEP  
February 15 (Thu) – 20 (Tue) Tsagaan Sar  
April 2 – 6 Exam Period for 3rd year students  
April 9 – July 13 (or 20) Internship Period 3rd year students  
March 8 (Thu) International Women’s Day  
March 30 (Fr) Easter  
May 19 Entrance Examination Nalaikh and Aimags
June 1 (Fr) International Children’s Day  
May 21 – 25 Registration Exam Period  
May 28 – June 15 Exam Period 3 weeks
June 16 – June 30 Engineering Summer School Freiberg tbc
June 18 - July 28 Self-study Period  
July 11 – 15 Naadam  

 

2 Academic Year at GMIT: Fall semester: August 1 until 15 of January (24 weeks); Spring semester: 16 of January until July 31 (28 weeks)

 

Элсэлт

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуульд элсэх хүсэлтийг, тодорхой заасан хугацаанд хүлээн авч, бакалаврын бэлтгэл болон бакалаврын хөтөлбөрүүдэд МГТИС-д оюутан элсүүлэх журмын дагуу өргөдлийг хүлээн авдаг.

МГТИС нь хаврын болон намрын семестрийн элсэлтүүдийг явуулах ба тухай бүрт өөрийн цахим хуудас болон бусад хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлана. Оюутан элсүүлэх үйл явц нь дараах байдлаар явагдана.

  1. Элсэлтийн шалгалтанд бүртгүүлэх
  2. Элсэлтийн шалгалтаа амжилттай өгсөн байх
  3. “Оюутан суралцуулах гэрээ”-нд гарын үсэг зурах

 


Бүртгүүлэгчдэд тавих шаардлага

  • Бүртгүүлэгч нь бүрэн дунд буюу түүнээс дээш боловсрол эзэмшсэн байна.

  • Бүртгүүлэгч нь математик, физик, хими, англи хэл гэсэн дөрвөн хичээлээс хоёроос доошгүй хичээлээр Элсэлтийн ерөнхий шалгалт (ЭЕШ) сүүлийн 2 жилийн аль нэгэнд өгсөн эсвэл тухайн онд өгөхөөр бүртгүүлсэн байна.

  • Бүрэн дунд боловсролыг гадаадад эсхүл Монгол дахь олон улсын сургуульд эзэмшсэн, бусад их, дээд сургуулиас шилжин суралцах гэж буй зэрэг бодит үндэслэл бүхий шалтгаанаар ЭЕШ өгөөгүй эсвэл өгөхөөр бүртгүүлээгүй иргэдийг Элсэлтийн комиссийн шийдвэрээр бүртгэж болно.   

 


МГТИС-ийн элсэлтийн шалгалт

  • Байгалийн ухааны нэгдсэн /математик, физик, хими/ хичээлээр
  • Англи хэлний  хичээлээр гэсэн 2 төрлийн шалгалт авна.

 


Элсэлтийн шалгалтын бүртгэл

  • Элсэгч нь  www.gmit.edu.mn/register/ вэб хаягаар онлайн хэлбэрээр бүртгүүлнэ
  • Бүртгэлийн хураамж 5000 төгрөгийг “Төрийн сан”банкны 100900015044 тоот дансанд  төлсөн байна
  • Бүртгүүлэгчийн мэдээлэлд үндэслэн Элсэлтийн комисс МГТИС-ийн элсэлтийн шалгалт өгөх эсэх тухай шийдвэр гаргана. Шийдвэрийг бүртгүүлэгчид электрон шуудангаар мэдэгдэнэ.

 


Оюутан элсүүлэх

Элсэлтийн комисс дараах шаардлагыг хангасан шалгуулагчид  тус сургуульд  элсэн суралцах эрх олгоно. Үүнд:

  • МГТИС-ийн элсэлтийн шалгалтанд зохих амжилт үзүүлсэн;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтанд математик, физик, хими, англи хэл гэсэн дөрвөн шалгалтаас хоёроос доошгүй шалгалтад тус бүр 500 ба түүнээс дээш оноо авсан эсхүл энэ журмын 3.3-д заасны дагуу МГТИС-ийн элсэлтийн шалгалтанд бүртгүүлсэн байна.
  • Тухайн онд математик, физик, техник-технологийн чиглэлээр Улсын болон олон улсын олимпиадад 1-10-р байр эзэлсэн, энэ журмын 4.1-т заасан цахим бүртгэлийн явцад МГТИС-ийн Элсэлтийн комисст хүсэлт гаргасан иргэдийг элсэлтийн ерөнхий шалгалтын оноо, англи хэлний түвшин харгалзан бакалаврын хөтөлбөрт шууд элсүүлж болно.  
  • МГТИС-ийн Элсэлтийн шалгалтад үзүүлсэн амжилт нь тухайн элсэгч МГТИС-ийн  инженерийн бэлтгэл хөтөлбөр юмуу бакалаврын хөтөлбөрт элсэн суралцахыг шийдвэрлэх үндэслэл болно.
  • МГТИС-д элсэн суралцах эрх авсан элсэгч дараах бичиг баримтыг бүрдүүлэн өөрийн биеэр ирж тус сургуульд элсэн суралцах эрхийн бичиг авна.  Үүнд:
  • Бүрэн дунд боловсролын үнэмлэх, гадаадад эсвэл Монгол дахь олон улсын сургуульд бүрэн дунд боловсрол эзэмшсэн бол боловсролын бичиг баримтыг БСШУЯ-аар  баталгаажуулсан байвал зохино;
  • Элсэлтийн ерөнхий шалгалтын онооны батламж
  • Бүрэн дундаас дээш боловсрол эзэмшсэн эсхүл их, дээд сургуульд суралцаж байгаа бол дипломын хуулбар эсхүл  их, дээд сургуулийн дүнгийн тодорхойлолт
  • Иргэний үнэмлэх эсхүл гадаад паспортын хуулбар
  • Сүүлийн 3 сарын дотор авахуулсан 2 хувь цээж зураг

 


Download Rules and Regulation of GMIT Admission

 

Сургалтын төлбөр ба тэтгэлэг


Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн сургалтын төлбөр ба тэтгэлэг

Нэг жилийн хөтөлбөрийн сургалтын төлбөр нь 3,5 сая төгрөг (2015-2016 оны хичээлийн жилд хүчинтэй).

Төлбөрийг улирал тутамд хэсэгчилж төлөхөөр зохион байгуулж болно (эхний хэсэг төлбөрийг хөтөлбөрт элсэн орсоны дараа төлөх ёстой).

Онцгой өндөр үзүүлэлттэй элсэгчид МГТИС-д тэтгэлгээр суралцах боломжтой. Тэтгэлэг авах элсэгчид сургалтын төлбөрөөс бүтэн эсвэл хэсэгчлэн чөлөөлөгдөнө.

Санхүүгийн дэмжлэг хайж буй оюутан сурагчид сургалтын төлбөрөө багасгах эсвэл оюутны зээл авах талаар хүсэлт гаргаж болно (онлайн бүртгэлийн нэг хэсэг). Оюутны зээлийг төгссөний дараа эргүүлж төлөх шаардлагатай. Нийгмийн байдлаасаа хамааран санхүүгийн дэмжлэг авах эрхтэй оюутнууд сургалтын төрийн сангийн тэтгэлгийн болон зээлийн журмын дагуу зохих хөнгөлөлт эдэлнэ.


Бакалаврын хөтөлбөрийн сургалтын төлбөр болон тэтгэлэг

Дөрвөн жилийн бакалаврын хөтөлбөрийн сургалтын нэг жилийн төлбөр нь 7 сая төгрөг (2015-2016 оны хичээлийн жилд хүчинтэй).

Төлбөрийг улирлаар хэсэгчилж төлөх боломжтой. (Эхний хэсэг төлбөрийг хөтөлбөрт элсэн орсны дараа төлөх шаардлагатай.)

Онцгой өндөр үзүүлэлттэй элсэгчид МГТИС-д тэтгэлгээр суралцах боломжтой. Тэтгэлэг авах хүмүүс сургалтын төлбөрөөс бүтэн эсвэл хэсэгчлэн чөлөөлөгдөнө. Сурлагын амжилт, бусад нөхцлийг харгалзан хөнгөлөлт, чөлөөлөлтөд хамрагдах оюутнуудыг жил бүр шинэчлэн тодорхойлно.

Санхүүгийн дэмжлэг хайж буй оюутан сурагчид сургалтын төлбөрөө багасгах эсвэл оюутны зээл авах талаар хүсэлт гаргаж болно (онлайн бүртгэлийн нэг хэсэг). Сургалтын төлбөрийн зээлийн олголт, эргэн төлөлт нь Сургалтын төрийн сангийн зээлийн журмаар зохицуулагдана. Нийгмийн байдлаасаа хамааран санхүүгийн дэмжлэг авах эрхтэй оюутнууд холбогдох журмын дагуу хөнгөлөлтийг эдэлнэ.

МГТИС нь инженерийн бэлтгэл хөтөлбөр болон бакалаврын хөтөлбөрийн оюутнуудад олгох тэтгэлгийн арвин нөөцтэй байхын тулд компаниуд болон бусад дэмжигчидтэй харилцан холбоотой ажиллаж байна. Аль ч тохиолдолд тэтгэлэг олгоход тухайн дэмжигч байгууллагаас тавьж буй нөхцлийг харгалзан үзэх болно.

 

Сургалтын хөтөлбөр болон хэрэглээний судалгааны хэтийн төлөв

МГТИС нь байгуулагдаад удаагүй бөгөөд 2013 оны намар инженерийн бэлтгэл хөтөлбөрөө амжилттай эхлүүлсэн. Мөн 2014 оны намар Уул уурхайн инженер, Механик инженер болон Байгаль орчны инженерийн хөтөлбөрөө эхлүүлсэн бөгөөд цаашид бид эрэлттэй мэргэжлүүдийн судалгаан дээр үндэслэн шинэ хөтөлбөрүүдийг боловсруулж, санал болгохоор төлөвлөж байна.  Түүнчлэн бид магистр, докторын хөтөлбөрүүд хэрэгжүүлэхээр зорьж байна.

Сургалтын үйл ажиллагаанаас гадна МГТИС нь эрдэм шинжилгээний чиглэлийн үйл ажиллагаанууд зохион байгуулж байна. Сургалт, эрдэм шинжилгээ нь хоорондоо нягт холбоотой байж эрдэм шинжилгээ нь сургалтын үйл ажиллагааг хөгжүүлэхэд түлхэц болох юм. МГТИС нь хэрэглээний судалгааг голчлон анхаарч энэ чиглэлээр хувийн хэвшлийн салбартай нягт хамтран ажиллана.