Чанарын амлалт

“Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургуулийн зүгээс олон улсын стандартад хүрсэн, өндөр чанартай сургалт болон эрдэм шинжилгээний ажлыг явуулна” гэсэн амлалт нь манай багш, эрдэм шинжилгээний ажилтнуудын мэдлэг, туршлага, ажил хэрэг дээр суурилж байгаа юм. Тиймээс бид сургуулийн үндсэн багш, гадны зочин багш нарыг сонгон шалгаруулахдаа чанарыг онцлон анхаарахын сацуу тэдний цаашдын боловсрол, мэдлэгийг хөгжүүлэхэд ач холбогдол өгч байна.

МГТИС-ийн багш, лекторууд нь дараах эрмэлзлэлтэй байна. Үүнд:

  • Сургалтын материалд хамгийн сүүлийн үеийн судалгаа шинжилгээг оруулах
  • Олон улсын чиг хандлагыг дагаж, их дээд сургуулийн багш нарын сүлжээг идэвхтэй ашиглан сургалт болон эрдэм шинжилгээ хоёрын уялдаа холбоог хангаж, хөгжүүлэх
  • Өөрсдийн сургалт, эрдэм шинжилгээний ажлыг практик амьдрал дээр хэрэглэгчид, бизнесийн салбарын хэрэгцээнд чиглүүлж явуулах
  • Хичээлийг англи хэлээр явуулах (суурь хичээлүүд болон Инженерийн бэлтгэл хөтөлбөрийн зарим хичээлүүд монгол хэлээр явагдана)
  • Сүүлийн үеийн, олон талт харилцааны заах аргуудыг ашиглан оюутнуудын өөртөө итгэлтэй суралцах, санал бодлоо харилцан солилцох эрмэлзэлийг хөхүүлэн дэмжих
  • Оюутнуудад зөвлөгөө өгч, тэдэнтэй илэн далангүй харилцах
  • Мэргэжлийн үнэнч шударга байдлаа хадгалах
  • МГТИС-ийн үйл ажиллагаа, сургалтын хөтөлбөрийн үнэлгээний байнгын үйл явц, чанарын баталгаажилтад хувь нэмрээ оруулах
  • МГТИС-ийн зорилго, хөгжих эрмэлзлэл болон багш хамт олонтой нэгдэх

 

Өөрсдийн санааг хамт олонтойгоо хуваалцаж, цаашид мэдлэг туршлагаа нэмэгдүүлэх боломжийг ашиглах зэргээр МГТИС-ийн багш профессорууд тогтмол суралцаж байна. Германы их дээд сургуулиудтай явуулж буй нягт хамтын ажиллагаа нь багш нарыг мэргэжлээрээ өсөн дэвжих болон олон улсын багш нарын сүлжээнд хамрагдахад дэмжлэг үзүүлж байна.

Эдгээр сургалтын арга хэмжээг Германы олон улсын хамтын ажиллагааны нийгэмлэг (ГОУХАН)-ээс хэрэгжүүлнэ. Багшлах олон төрлийн асуудлаар Германы их дээд сургуулиудтай хамтран сургалт явуулах юм.

 

Инженерийн факультет
 

ЛЕКЦ СУРГАЛТ

МГТИС-ийн инженерийн факультет нь оюутнуудад техникт чиглэсэн  боловсрол олгоно.  Одоогоор бид дараах хөтөлбөрийг санал болгож байна:

  • Механик инженерийн бакалавр
  • Боловсруулах инженерийн бакалавр
  • Хүрээлэн буй орчны инженерийн бакалавр

Манай сургалт Германы түнш их дээд сургуулиудтай хамтран явагдахаас гадна сургалтын явцад Монголын аж үйлдвэрийн компаниудад  дадлага хийдэг.

Тус факультет  нь материал судлал, боловсруулах технологи болон хүрээлэн буй орчны чиглэлээр МГТИС-д зохион байгуулагдах сургалт, семинар, зуны сургалтын үйл ажиллагааг дэмжин ажилладаг.

Бүх сургалт, лекц, семинар англи хэл дээр явагдана.

 


СУДАЛГАА

Тус факультет нь хэрэглээнд чиглэсэн судалгааг түлхүү хэрэгжүүлдэг. Монгол улсын аж үйлдвэрт тулгарч буй асуудлыг олон улсын ноу-хау ашиглан  шийдэж хувь нэмэр оруулах зорилготой. Одоо хэрэгжүүлж байгаа төслүүд:

  • Олон төрлийн уусгах бодис ашиглан алт уусгах процесс
  • Уурхайн аж үйлдвэрийн ачаалал ихтэй машиний эд ангийн трибологи судалгаа
  • Монголын хүн ам шигүү суурьшсан газрын агаарын бохирдлын судалгаа

 


ТОНОГ ТӨХӨӨРӨМЖ

Лекцийн өрөө, компьютерийн лаборатори, номын сангаас гадна,

  • Боловсруулах лаборатори (байгуулагдаж байгаа)
  • Материал судлалын лаборатори (байгуулагдаж байгаа)
  • 3D-принтерийн танхим (хуванцар)
     

ХОЛБОО БАРИХ

Проф, Гүнтер Штер

Инженерийн факультетийн декан
Механикийн инженерийн дэд профессор

 

 

Математик, Комьютер, Байгалийн шинжлэх ухааны факультет

СУРГАЛТ

Одоогоор тус факультет нь 3 профессор, 5 үндсэн багштайгаар сургалт, судалгаа  явуулж байна. Инженерийн сургалтын байгалийн ухаан, математик,  комьютерийн шинжлэх ухааны чиглэлийг хариуцдаг. Хэрэглээнд түлхүү суурилсан сургалт явуулдгаараа  онцлогтой.

 


СУДАЛГАА

Сүүлийн үед тус факультетийн багш нарын хийж буй судалгааны төслүүд:

  1. Проф. Баатарын Батцэнгэл: Монголын шинжлэх ухаан технологийн сангаас санхүүүжүүлж байгаа “Технологийн хувьд хялбар, өндөр үр ашигтай электрохимийн аргаар нүүрсэн дэх хүхрийн агуулгыг тодорхойлж, бууруулах боломж” сэдэвт судалгааны төсөл /2015 – 2018/  
  2. Проф. Баатарын Батцэнгэл:   Дээд боловсролын шинэчлэл төсөл, Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа “Хүнд баяжигдах шинж чанартай вольфрам, молебдений хүдрээс ашигт эрдсүүдийг ялгах технологийн харьцуулсан туршилт, судалгаа, түүнийг үйлдвэрт нэвтрүүлэх боломжийг судлах нь” судалгааны төсөл /2015 – 2017/
  3. Проф. Лхамсүрэнгийн Алтангэрэл: Азийн Хөгжлийн Банкнаас санхүүжүүлж байгаа “Ерөнхийлсэн Нэшийн тэнцвэрийн бодлогын хувьд алгоритм боловсруулалт ба хэрэглээ, Дээд боловсролын шинэчлэл” судалгааны төсөл /2015 – 2017/
  4. Доктор. Проф. Лхамсүрэнгийн Алтангэрэл: МУИС-д судалгаа технологи шилжүүлэх төв байгуулах төслийн удирдагч, хөгжиж буй орнуудын дээд боловсролын их сургуулиудтай хамтран ажиллах DIES, Германы Эрдмийн Солилцооны Алба, Герман  /2014-2017/

 


ХОЛБОО БАРИХ

Та бүхэн илүү дэлгэрэнгүй мэдээлэл авах болон хамтран ажиллах саналтай бол факультетийн декантай холбогдоорой.

Проф. Лхамсүрэнгийн Алтангэрэл
Математик, компьютер, байгалийн шинжлэх ухааны факультетийн декан
Математикийн профессор

Багш болон эрдэм шинжилгээний ажилтанг ажилд авах

Монгол-Германы хамтарсан ашигт малтмал, технологийн их сургууль нь профессорууд, докторын дараах сургалтанд сууж буй судлаачдыг багшлах болон эрдэм шинжилгээний ажлын байранд элсүүлж байна. Мөн үндсэн мэргэжлийн хичээл болон инженерийн бэлтгэл хөтөлбөрт суурь хичээлийг заах доктор зэрэгтэй багш нарыг ажилд авна.

Байнгын гэрээгээр ажиллах профессор болон докторын дараах хөтөлбөрийн судлаачдыг холбогдох ажлын байранд авахдаа нээлттэй тендэр зарлах (Монголд болон олон улсад) ба Герман-Монголын хамтарсан мэргэжлийн комиссоор орох юм.

Эрдэм шинжилгээний туслах ажилтан, богино хугацаагаар ажиллах багш нарыг ажилд авахдаа (дүрэм ёсоор наад зах нь магистр зэрэгтэй, гэхдээ докторын хөтөлбөр төгсөхөөс өмнөх) нээлттэй ажлын байр зарлана.

Герман багш нарыг урт болон богино хугацаагаар ажилд авахыг Германы Эрдмийн Солилцооны Алба (ГЭСА) хариуцна.

Одоогийн нээлттэй ажлын байрны жагсаалт болон ажилд авах журмын талаарх мэдээллийг эндээс авна уу.